КОМПЬЮТЕР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

КОМПЬЮТЕР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

ГЭРЭЭТ -АЙТИ ГЭРЭЭТ МАРКЕТИНГ
 

Электрон тооцоолон бодох машиныг бүтээх анхны оролдлогууд олон жилийн түүхтэй ч орчин үеийн компьютерийн анхны загварыг дайны дараахан буюу 1946 онд АНУ-ын эрдэмтэн, зохион бүтээгчид гурван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болгож байжээ.
Өдгөө компьютер, тооцоолон бодох машин төхөөрөмжүүд өнөөгийн нийгмийн хөгжлийн цөм болоод зогсохгүй бидний амьдарч буй эрин үе бүхэлдээ техник, технологийн дэвшил, мэдээллийн технологийн эрин болж бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болон хөгжсөн юм.
Ийн асар хурдацтай хөгжиж буй технологийн эрин үед дотоодын хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшил, шийдэл бүхий тоног төхөөрөмжийг албан ёсны онцгой эрхтэйгээр найдвартай ажиллагаа, баталгаат засвар үйлчилгээ, хэрэглэгчдийн дээд зэргийн сэтгэл ханамжийн хамтаар нийлүүлэхийг бид зорин ажиллаж байна. Бид 2013 оноос компьютер, тооцоолох машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч өндөр үзүүлэлт, хурд, хүчээр гайхагдсан герман чанар бүхий Fujitsu, Dell, Acer, Sony, зэрэг брэндүүдийн албан ёсны онцгой эрхт түншээр сонгогдож тус брэндүүдийн компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүдийг, 2014 оноос мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгчдийн нэг болох HP брэндийн компьютер тоног төхөөрөмж, хэвлэх хувилах тоног төхөөрөмжийг нийлүүлэн “Хүрэл түнш”-ээр ажиллаж байна.
Мөн 2016 оны дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндээр нэрлэгдсэн Apple брэндийн бүтээгдэхүүнүүдийг Гэрээт - Айти нь 2015 оноос дотоодын зах зээлд анхлан албан ёсны борлуулагчийн эрхийг гардан авч iMac, iPod, MacBook Pro, MacBook Air, MacMini мөн бусад дагалдах хэрэгсэлүүдийг өөрийн салбар дэлгүүрээр худалдаалж байна.
Бүтээгдэхүүний ангилал
Компьютер систем
Тоног төхөөрөмж
Суурин компьютер
Зөөврийн компьютер
Apple брендийн бүтээгдэхүүн
Компьютерийн эд анги
Бусад нэмэлт хэрэглэлүүд
Дэлгэц

computer .jpg