МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Халуун хэмжих шилдэг АРВАН аппликейшн

: 2020-04-09

Коронавируст цар тахал гарсан энэ үед биеийнхээ халууныг үзэж, зүрхний цохилтоо хэмжих нь эрүүл мэндээ хянах хамгийн энгийн арга юм. Гэхдээ биеийн халуун, зүрхний цохилт хэмжих багаж байхгүй үед яах вэ?

Тэгвэл танд гар утсаа ашиглан халуунаа үзэж эрүүл мэндээ хянах боломжтой шилдэг 10 аппликейшнийг танилцуулж байна.

1. ITHERMONITOR

Энэхүү аппыг хэзээ ч хаана ч, хөгшин, залуу хэнд ч ашиглах боломжтой ба биеийн температураа хэмжиж халуурсан эсэхээ шалгахад маш хялбар. Мөн таны хэмжсэн тохиолдол бүрт автоматаар тэмдэглэл хөтөлж график гаргадаг. Ингэснээр эмч таныг яагаад, хэзээнээс халуурсныг мэдэхэд хялбар болох юм.

Татаж авах линк:

2. BODY TEMPERATURE INFO

Энэхүү апп нь таны хурууг ашиглаж халуун хэмждэг ба ердөө нэг удаагийн хуруу даралтаар биеийн температур, халууныг хэмжин инфогарфик, зургаар харуулна.

Татаж авах линк:

3. REAL TERMOMETER

Хэт улаан туяаны мэдрэгчтэй энэхүү апп таны биеээс гадна ямар ч зүйлийн температурыг хэмжиж чадна. Хэмжих зүйлээ 3-5 см-ын зайд барихад л хангалттай. Ийнхүү зайнаас хэмждэгээс гадна гар утасны тань температурыг ч хэмжих боломжтой аж.

Татаж авах линк:

4. SMART TERMOMETER

Биеийн халуун хэмждэг уг аппыг ашиглан та гар утасныхаа эргэн тойронд дахь температурыг хэмжиж болох ба GPS ашиглан байгаа газрын тань температурыг илүү нарийвчлалтай харуулж чадна.

Татаж авах линк:

5. SMARTTEMP

Энэхүү апп дээр өөрийн болон гэр бүлийнхнийхээ нэрээр хаяг нээж температураа хэмжих боломжтой ба сэрүүлэг тавьж мартсан үедээ халуунаа хэмжиж болно. Мөн хэзээ температураа хэмжсэнээ харж, тухай бүрт нь тэмдэглэл хөтлөх боломжтой.

Татаж авах линк:

6. ICELSIUM

Энэхүү апп дээр хэмжсэн халуунаа график болон зураг, дүрсээр харах боломжтой ба сэрүүлэг тавьж тэмдэглэл хөтөлж болно.

Татаж авах линк:

7. THERMO

Уг апп биеийн халууныг үзэхээс гадна орчны температурыг хэмжих чадвартай ба Цельс болон Фаранхейтын градусаар харуулна

Татаж авах линк:

8. FEVER TRACKER

Энэхүү аппаар биеийнхээ температурыг хэмжихийн тулд хуруугаа скаенердах талбарт байрлуулах ба анализ хийх хэсэг хугацааны дараа таны халууныг харуулах болно

Татаж авах линк:

9. THERMOMETER X

Гайхалтай хэрэглэгчийн интерфейстэй уг апп биеийн халуунаас гадна орчны чийгшилтийг хэмжинэ.

Татаж авах линк:

10. THERMOMETER ++

Уг апп байршлын мэдээлэл ашиглан халуун болон чийгшилт хэмждэг.

Татаж авах линк:

Эх сурвалж: EasyTechTrick.org