ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМ

ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМ

ГЭРЭЭТ -АЙТИ ГЭРЭЭТ МАРКЕТИНГ
 

Галын дохиоллын систем гэж юу вэ?
Болзошгүй гал түймрийн аюулыг түргэн шуурхай мэдээлж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах зориулалт бүхий дохиоллын систем нь барилга байгууламжийн хэмжээ, зориулалтаас хамааран утсан холбоогоор ажилладаг галын мэдээлэгч, зайгаар ажилладаг мэдээлэгч гэж ангилна. Галын дохиолол нь утаа болон дулааны эх үүсвэрээс мэдээлэл авч дуут болон гэрлэн дохиоллуудыг ажиллуулдаг. Гар мэдээлэгч нь мөн дуут болон гэрлэн дохиоллуудыг ажиллуулдаг, гэхдээ заавал хүн очиж ажиллуулах шаардлагатай болно. Галын дохиоллын систем нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ:
• Удирдлагын пульт, нь системийнхээ уураг тархи нь гэсэн үг. Утаа мэдээлэгч гэх мэт төхөөрөмжүүдээс сигнал авч өөр дээрээ боловсруулаад, галын нөхцөл байдал нь үндэслэлтэй гэдгийг баталсан тохиолдолд дуут болон гэрлэн дохиоллыг ажиллуулдаг.
• Тэжээлийн нийлүүлэлт, нь баттерей цэнэглэгч болон баттерейнуудаас бүрдэнэ. Тэдгээр баттерейнууд нь тухайн пультны одоогийн хүчин чадалд нийцсэн байдаг. Хэрвээ байшингын цахилгаан тасарвал, тэдгээр баттерейнууд нь системийг ажиллагаатай байлгадаг.
• Зарлагч пульт, нь байшингын лоббины өмнө байрлаж аюулгүй байдлын ажилчинд яг ямар төрлийн дохио хаана дуугарсаныг мэдэгддэг.
• Талбайн төхөөрөмжүүд, нь утаа, дулаан мэдрэгч гэх мэт идэвхижүүлэх төхөөрөмжнөөс бүрддэг.
• Мэдээллийн төхөөрөмжүүд (чанга яригч, анивчдаг гэрлүүд)
Галын дохиоллын системийн тоног төхөөрөмж
Хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн шаардлагыг хангахын тулд бид галын дохиоллын системийн цогц нийлүүлэгч гэдгээрээ бахархдаг. Энэ нь манай үйлчлүүлэгчид галын дохиоллын системээ манайд бүрэн даатгаж болно гэсэн үг юм.
Хаяглагчтай галын дохиоллын системийг мөн ухаалаг систем гэж нэрлэдэг.Идэвхижүүлэх төхөөрөмж бүр нь (утаа, дулаан мэдрэгч, дөл мэдрэгч, шугаман мэдээлэгч) өөрийн гэсэн хаяг болон зооны мэдээлэлтэй. Энэ бол хамгийн ашигтай үзүүлэлт юм. Хэрвээ төхөөрөмж нь алдаа заавал яг аль төхөөрөмж вэ гэдгийг техникч мэдэж болно.
Харин энгийн систем нь хэд хэдэн зооноос бүрдэнэ. Нэг зонд нь хэд хэдэн мэдээлэгч хэрэгсэл хамаарах бөгөөд хэрэв нэг нь алдаа заавал техникч аль хэрэгсэл гэдгийг нь олох хэрэгтэй болдог.

fire .jpg