ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ГЭРЭЭТ -АЙТИ ГЭРЭЭТ МАРКЕТИНГ
 
Маркетинг Мэдээлэл Технологийн зах зээлд тэргүүлэгч компаниуд болох Microsoft, Apple MAC компанийн албан ёсны дистрибютер болж, өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг Монголдоо нэвтрүүлж, бизнесийн анхны алхмаа тавьсан юм. Өнөөдөр бид дэлхийн 10 гаруй улсын шилдэг 25 гаруй компаниудтай хамтран ажиллаж 90 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэн ажиллаж дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм зорилгын дор өнөөдөр бид хичээн ажиллаж байна. Бид бизнесийн түншүүддээ тэгш боломж олгож, бизнесийн ёс зүйн зарчмыг дээдлэн ажилладаг бөгөөд ажилтнууддаа мэргэжилтнийхээ болон хувь хүнийхээ хувьд шинэ шинэ өндөрлөгт хүрэх боломж бололцоог нээж өгөхийг эрхэмлэдэг юм. Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг түнш байгууллага болон үйлчилүүлэгч та нартаа ямагт талархаж явдгаа хамт олныхоо өмнөөс илэрхийлэхийн ялдамд таны амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  
 
Хүндэтгэсэн Захирал Г.Гантүвшин