ВИДЕО ХУРЛЫН СИСТЕМ

ВИДЕО ХУРЛЫН СИСТЕМ

ГЭРЭЭТ -АЙТИ ГЭРЭЭТ МАРКЕТИНГ
 

Байгууллагын хамгийн чухал хэсэг бол хурлын өрөө байдаг. Зочид түншүүд, салбар нэгжүүдтэйгээ уулзалт зөвлөгөөн, сургалт семинар зохион байгуулдаг хурлын өрөө бол тухайн байгууллагын хувьд гол орон зай юм. Энэ нь байгууллагын нүүр царай, бизнест хэр амжилттай явааг тодорхойлдог. Хурлын өрөөний шийдлийг дараах байдлаар зохион байгуулж болдог. Дүрст хурал хийх хурлын өрөөний шийдэл. Нэг ширээний ард сууж нүүр нүүрээ харж хурал хийх нь таны бизнест хамгийн том итгэлцлийг бий болгодог. Орчин үед техник технологи хөгжихийн хирээр бид электрон шуудан, гар утас гэх мэт харилцааны хэлбэрийг түлхүү сонгож байгаа нь цаг хугацаа хэмнэх давуу талтай ч итгэлцлийн хувьд тийм ч таатай үзүүлэлт байдаггүй. Энэхүү итгэлцлийг бий болгох технологийн дэвшил бол Дүрст хурал /Video Conference/хийх цогц шийдэл юм. Та хурлын өрөө, салбар нэгжүүд, гадаад түнштэйгээ дүрст хурал хийхээр зорьж байгаа бол дараах байдлаар хурлын өрөөгөө тохижуулж болно.
• Дүрст хурал хийх дэлгэц, ухаалаг самбар
• Дүрс дуу нэгтгэж боловсруулах систем
• Өндөр нягтрал, олон таталттай тусгай зориулалтын камер
• Ширээний микрофон
• Хана болон таазны чанга яригч
• Дууны систем
• Агааржуулалтын систем
• Хурлын явцыг хадгалах төхөөрөмж
• Хөндлөнгийн хяналт хийх хяналтын камер
Аудио хурлын өрөөний шийдэл.
Энэхүү шийдэл нь том хэмжээний хурлын өрөө заал, хурлын танхимд хэрэглэхэд илүү тохиромжтой шийдэл юм. Том зааланд олон хүн ширээ тойрч суун ярилцахад хүндрэлтэй байдлыг аудио хурлын системээр бүрэн шийдэж болдог. Мөн тус системээ дүрст хурлын системтэйгээ холбон ажиллуулж нэгдсэн нэг систем болгох боломжтой. Аудио хурлын систем бүхий хурлын өрөөгөө доорхи шийдлээр хийж болно.
• Нэгдсэн удирдлагатай дэлгэц, проекторын систем
• Утастай болон утасгүй микрофоны систем
• Хана болон таазны чанга яригч
• Дуу систем нэгтгэгч пульт, Чанга яригч
• Гэрэл болон хөшигний удирдлага
• Хурлын протоколыг чанартайгаар бичигч систем
• Хяналтын камерын систем
• Синхрон орчуулгын систем
• Санал хураах систем
Хурлын өрөөний шийдлийг ашигласнаар гарах давуу талууд:
Цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг технологийн салбарын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээний нэг хэсэг болох дүрст болон дууны хурлын системийг ашигласнаар “хэн ч, хэзээ ч, хаанаас ч” нэг танхимд байгаа мэт харилцаж цаг хугацааг бүрэн дүүрэн ашиглах, цаашлаад гадаад, дотоодын томилолтын зардал, түүнд гарч болох эрсдэлээ бууруулах боломжтой болох юм манай компани нь хурлын өрөөний автоматжуулалтын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай. Бид хэрэглэгч нэг бүртэй ярилцаж, хэрэгцээ шаардлагад нь тохирсон шийдлийг боловсруулан санал болгож байна.

video .jpg