ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

ГЭРЭЭТ -АЙТИ ГЭРЭЭТ МАРКЕТИНГ
 
Байгууллагын хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц байгууллагын иж бүрэн чадавхитай боловсон хүчнээр хангах, ажиллагсдыг тогтворжуулах, сэтгэлтэй ажиллагсдын төлөвлшүүлэх
• Тогтвортой ажлын байр
• Хүний нөөцийн тогтвортой байдал
• Гадаад мэргэжилтний урт хугацааны сургалт
• Мэргэжлийн өсөлт хөгжил
Байгууллагын ажиллагсдыг урт удаан хугацаанд тогтвортой ажлын байраар хангах бодлого барьдаг ба ажиллагсадтай 3,5 жилийн урт хугацааны гэрээ байгуулан ажилладаг. Мөн олон улсын жишигт нийцсэн боловсон хүчинтэй болохын тулд гадаадын сургагч багш нарын удирдлаган доор урт хугацааны сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь хүний нөөц юм. Хүний нөөц нь байгууллагын бусад нөөцүүдийг бодвол баялаг, үйл ажиллагаанд оролцохын хирээр улам бүр хөгжин дэвжиж байдаг бөгөөд ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний санаачлагыг дэмжих, урамшуулах, зорилгоо хэрэгжүүлэх эрмэлзэл төрүүлэх, дэмжлэг үзүүлэх, орчин бүрдүүлэхэд хүний нөөцийн менежментийн гол зорилго чиглэнэ.
Бид хүний нөөцийн бодлогоороо ”Ажилтан бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгох”-ыг зорьдог ба ингэхдээ ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг идэвхитэй дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадварыг бий болгох таатай нөхцөлийг олгодог.
Компанийн эрхэм зорилгод нийцүүлэн ажилтанд чиглэсэн үйл ажиллагааг хүний нөөцийн менежментийн арга зүйг ашиглан явуулснаар өрсөлдөх чадвар бүхий ажиллах хүчийг бүрдүүлж, төлөвшүүлэх стратегийг баримталдаг.

hr .jpg